ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

“Хаанзаа сервис” ХХК-ийн Хүний нөөцийн бодлого нь компанийн эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөг орчин үеийн хүний нөөцийн менежментийн арга техниктэй уялдуулан чадварлаг, мэргэшсэн, бүтээлч, сэтгэл зүтгэлтэй, тогтвор суурьшилтай хүний нөөцийг бий болгож компанийн тогтвортой хөгжлийг хангах, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүнд суурилсан тогтвортой бодлого бүхий тэргүүлэгч компанийг бий болгох юм.

Манай компани нь дараах төслүүд дээр нийт 450 ажиллаж байна. Үүнд:

  1. Ахуйн бохир ус цэвэршүүлэх байгууламж - 16,6%

  2. Гүний уурхайн Босоо амны ашиглалт, Тээвэрлэлт – 40%

  3. Баяжуулах үйлдвэрийн засварын хэлтэс – 16,6% ажилтан

  4. Барилга, угсралтын хэлтэс – 22,2% ажилтан

  5. Төв оффис – 4,6% ажилтан

ТА БИДЭНТЭЙ НЭГДСЭНЭЭР

  • Салбартаа тэргүүлэгч, ур чадвар бүхий чадварлаг, эвсэг хамт олонтой ажиллах
  • Ажлын таатай орчин, нөхцөлд ажиллах
  • Өсөж дэвших боломжоор хангагдах
  • Боловсрол, сургалт хөгжлийн хөтөлбөр
  • Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр
  • Өрсөлдөхүйц цалин, урамшуулал
  • Олон нийтийн арга хэмжээнүүд
  • Сэтгэл заслын төвийн мэргэжлийн эмч, сэтгэл зүйчийн зөвлөгөө, тусламж

4%-32%

Ажилласан жилийн нэмэгдэл /1 дэх жилээс/

100%

Гэнэтийн ослын даатгал

100%

Байгууллагын хариуцлагын даатгал

3%

Сургалт хөгжлийн дэмжлэг

10 хүртэл хоног

Цалинтай чөлөө

3%

Тэтгэмж, тусламж, дэмжлэг

5%

Шагнал урамшуулал

ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Хүний нөөцийн баг нь хүний нөөцийн төлөвлөлтөнд нийцүүлэн ажлын байранд тавигдах ур чадвар, шаардлагад тохирох ажиллах хүчийг бүрдүүлэх, сонгон шалгаруулах үндсэн чиглэлийн хүрээнд нээлттэй шударга зарчмаар чадварлаг, мэргэшсэн, бүтээлч, ажиллах чин эрмэлзэл бүхий зөв хандлагатай ажил горилогчийг хүний нөөцийн сонгон шалгаруулалтанд оруулах зорилгоор бүрдүүлэлтийг хийж ажиллаж байна.

Анкетийн сонгон шалгаруулалтын үе шат

Анхан шатны ярилцлагын үе шат

Шалгалтын үе шат

Хоёр дахь шатны ярилцлагын үе шат

Ажлын санал тавих үе шат