“Хаанзаа сервис” ХХК-ийн Хүний нөөцийн бодлого нь компанийн эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөг орчин үеийн хүний нөөцийн менежментийн арга техниктэй уялдуулан чадварлаг, мэргэшсэн, бүтээлч, сэтгэл зүтгэлтэй, тогтвор суурьшилтай хүний нөөцийг бий болгож компанийн тогтвортой хөгжлийг хангах, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүнд суурилсан тогтвортой бодлого бүхий тэргүүлэгч компанийг бий болгох юм.
Манай компани нь дараах төслүүд дээр нийт 450 ажиллаж байна. Үүнд:
Ахуйн бохир ус цэвэршүүлэх байгууламж - 16,6%
Гүний уурхайн Босоо амны ашиглалт, Тээвэрлэлт – 40%
Баяжуулах үйлдвэрийн засварын хэлтэс – 16,6% ажилтан
Барилга, угсралтын хэлтэс – 22,2% ажилтан
Төв оффис – 4,6% ажилтан
Ажилласан жилийн нэмэгдэл /1 дэх жилээс/
Гэнэтийн ослын даатгал
Байгууллагын хариуцлагын даатгал
Сургалт хөгжлийн дэмжлэг
Цалинтай чөлөө
Тэтгэмж, тусламж, дэмжлэг
Шагнал урамшуулал
Хүний нөөцийн баг нь хүний нөөцийн төлөвлөлтөнд нийцүүлэн ажлын байранд тавигдах ур чадвар, шаардлагад тохирох ажиллах хүчийг бүрдүүлэх, сонгон шалгаруулах үндсэн чиглэлийн хүрээнд нээлттэй шударга зарчмаар чадварлаг, мэргэшсэн, бүтээлч, ажиллах чин эрмэлзэл бүхий зөв хандлагатай ажил горилогчийг хүний нөөцийн сонгон шалгаруулалтанд оруулах зорилгоор бүрдүүлэлтийг хийж ажиллаж байна.